Showing posts with label Өөрийгөө ялахад суралцья. Show all posts
Showing posts with label Өөрийгөө ялахад суралцья. Show all posts

Monday, September 15, 2008

Цаг гарга

Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга


Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга


Take time to THINK... it is the source of power.
Take time to PLAY... it is the secret of perpetual youth.
Take time to READ... it is the fountain of wisdom.
Take time to PRAY... it is the greatest power of earth.
Take time to LOVE and BE LOVED... it is the God-given privilege.
Take time to BE FRIENDLY... it is the road to happiness.
Take time to LAUGH... It is the music of the soul.
Take time to GIVE... it is too short a day to be selfish.
Take time to WORK... it is the price of success.
Take time to DO CHARITY... it is the key to heaven.

Enenii heded ni tsag gargaj bgaa boloo. bodoh zuil um.

Friday, July 4, 2008

Ухаалаг эмэгтэйн гарт ертөнц бүхлээрээ байдаг


Ухаалаг эмэгтэйн гарт ертөнц бүхлээрээ байдаг. gene. Uunii tuluu!!

Бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэж зүгээр ч нэг санамсаргүй хэлчихсэн үг биш. Эмэгтэй хүн ухаалаг, мэдрэмжтэй байж, бүсгүй хүн гэдгээ мэдэрч, мэдрүүлж, нөхрөө зөв залж чадвал таны гарт бүх ертөнц тэр чигээрээ багтаж байдаг юм шүү. Үүний тулд амьдрал эмэгтэй хүнээс нарийн мэдрэмж хийгээд ухааныг шаарддаг.

Тэгвэл ухаалаг эмэгтэй гэж хэн бэ?
Мэдээж үүнийг ганцхан тодорхойлолтоор, цөөн өгүүлбэрээр дүгнэж хэлэх аргагүй. Юуны өмнө та өөрийгөө хүндэлж чаддаг байж түүнээр хүндлүүлнэ. Энэ л та хоёрын харьцаан дахь хамгийн үнэтэй, хамгийн чухал зүйл.

1. Ямагт өөрийгөө ажигла, судал, тэгээд хайрла. Өөрийнхөө бүхий л хүслийг таньж мэд.

2. “Чи надаас уйдаа юу?” гэж байнга шалгаахаа боль. Үнэхээр уйдчихаж мэдэх юм шүү.

3. Чамгүйгээр уйдаад хэцүү байна зэрэг үгсийг аль болох цөөн хэлэх. Уйд автсан бүсгүй бусдын сонирхлыг татдаггүй.

4. Дурламтгай эр хүн хувирамтгай байдаг гэдгийг санаж яв. Насан туршийнхаа амьдралын найдвартай түшиг болох хүнээ амьдралыг тань найдвартайгаар үрэх хүнээс ялгаж сур.

5. Түүнтэйгээ хамт танд сайн сайхнаасаа илүүтэйгээр зовлонтой, яршигтай, төвөгтэй мэт байдаг бол бушуухан хоёр тийшээ болсон нь дээр. Хэрэв таныг доромжилбол, таны өөрийгөө үнэлэх үнэлэх үнэлэмж, хүсэл эрмэлзлэл зэргийг гутааж байгаа бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр харилцаагаа таслах нь зүйтэй.

6. Хос тань танд ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж баярлуулахыг чармайхаа больсон төдийгүй өнгөрснөө дурсах нь одоогийн тань амьдралаас хамаагүй дээр санагдаж байгаа бол мөн л зам замаа хөөсөн нь зөвдөх юм шүү.

7. Сэжигч, хардамтгай зангаа боль. Түүнийг таниас залхааж, холдуулна уу гэхээс өөдтэйг дагуулахгүй зан. Өдөр бүр түүний хаагуур юу хийж явсныг шалгааж, тогтоох гэж өөрийгөө бүү зовоо. Ямар нэг зүйлээр илэрхий дутагдсан хүнд л хардах сэтгэл төрдөг. Иймд өөрөө өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй.

8. Эр хүн өөрийн бүхий л чөлөөт цагаа зөвхөн өөрт чинь зориулах албагүйг анхаарахад илүүдэхгүй л болов уу. Тэр таны өмч биш гэдгийг бүү март. Түүндээ та сэтгэлээ л өгсөн.

9. Түүнийхээ хүсээгүй зүйлийг хийлгэх гэж бүү оролд. Эцэстээ та өөрөө л зовно.

10. Сайн юманд хүргэхгүй нь илэрхий байгаа тохиолдолд шинэ танилтай болохоос зайлсхий. Юуны өмнө, Дон Жуанууд, архинд донтсон хийгээд эхнэртэй, өөрийг чинь атгандаа оруулах хүсэлтэй эрчүүдээс холхон байсан нь дээр.

11. Жинхэнэ эр хүн өөрөөс чинь хэзээ ч авралыг эрэхгүй. Тэдэнд таниар анагаалгах сэтгэлийн шарх байдаггүй.

12. Сэтгэлээ, дур хүслээ нуудаггүй эрчүүд хэзээд сонирхол татсан хэвээр байдаг.

13. Хайр сэтгэл, сэтгэлийн зовлон гэдэг хоёр зүйлийг тэс өөр зүйлүүд гэдгийг тунгаа.

Эцэст нь хэлэхэд, ухаалаг эмэгтэй юуны өмнө эрчүүдийн сэтгэл зүйг судалж эхэлдэг ч удтал онолдоод байлгүй практикт шилжихээ мартав. Эр эм хоёрын харьцааны хувь заяа ухаалаг бүсгүй, таны гарт байдаг гэдгийг эргэн сануулахад илүүцгүй биз ээ

Залуужих 25 зөвлөмж

Blog ruugaa oroh ch zabgui barag 2 sar bolob. Oird zabtai zabgui 2 iin hoorond yabaad l...
Ingeed daraah zobloog tabilaa. Ene uneheer unen bhaa.Yalanguya hamgiin suuliin oguulber.

Залуужих 25 зөвлөмж [ 2008-07-04 ]

Хэрэв та залуужихыг хүсч байгаа бол юуны түрүүнд сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд залуужих хүсэлтэй хүүхнүүдэд зориулсан 25 зөвлөгөөг толиллуулж байна. Сайтар уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй.
1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.
2. Найз нөхөдтэйгөө холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.
3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.
4. Хобби байдаг бол түүгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авьяасаа ил гарган хөгжүүл.
5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг зүйл байгаа бол түүнийгээ хийж бүтээхийг оролд.
6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.
7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.
8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижүүлдэг.
9. Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжүүлдэг.
10. Сайн чанарыг хүнс хэрэглэж цагаар хооллож бай. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодь эрүүлжүүлж чийрэгжүүлдэг.
11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэ.
12. Шингэн зүйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.
13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.
14. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санаа төрүүж залуужих процесст дэм болдог.
15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс чинь эрт хөгшрөхгүй
16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний чинь ойр орчинд үрчлээ үүсч хөгшин мэт харагдана.
17. Зогсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу хүн мэт харагдана.
18. Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг чинь улам нэмдэг.
19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.
20. Шүдээ эмчлүүлж, амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шүдээ сайтар угааж байвал та залуу хүн шиг харагдах болно.
21. Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.
22. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндийн талаар огт санаа зовдоггүй бол та амархан хөгшрөнө.
23. Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хүлээж авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ таныг стресст орохоос хамгаална.
24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг түргэтгэнэ.
25. Дуу хуур, наргиан наадам оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг.

Friday, March 28, 2008

Таны оюуны чадавхын аль тал нь илүү вэ?

Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм. Жорж Гордон
Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ.“Хүн өөрийн оюуны чадавх болон арга барилаа таньж мэдэн, хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Хүмүүс бид бие биеэсээ ялгаатай байдаг нь хүн болгоны оюун ухаан өөр өөр байдагтай холбоотой. Хэрэв бид үүнийгээ анзаардаг бол амьдралд гарч байгаа саад бэрхшээлийг давах нь хялбар байх сан.“ Ховард Гарднер.Оюуны чадавхыг товчоор дүгнэн хэлвэл “төрөлхийн бөгөөд хожим нь (орчин тойрноос) бүрэлдэн бий болсон ур чадварын нийлбэр” гэжээ. Хүмүүс хэд хэдэн талаараа ялангуяа оюун ухааны хувьд хөгжүүлж болох нийтлэг олон онцлогтой. Хэдий тийм боловч биднийг бие биеэс минь ялгадаг өвөрмөц шинж чанарууд байдаг. Тийм учраас оюун ухааны чадавхыг удамшил болон хүрээлэн буй орчны нөлөөгүйгээр тайлбарлах аргагүй. Хүний оюуны чадавхад төрөлх хэл мөн ёс заншил, соёл нөлөөлдөг. Оюуны чадавх ба түүний хэмжүүртэй холбоотой маш олон онол бий. Бид энэ удаа онол бүрийг нэг нэгээр нь нуршилгүй мөн оюуны чадавхыг чадвар талаас нь голчлолгүй, харилцан хоёр талын нөлөөнд байгаа чадварын систем гэж ойлгоход дөхөм болох, үүгээрээ бидний ойлголтын цар хүрээг тэлж өгөх “Олон талт оюуны чадавхын онол” (ООО)-ыг авч үзнэ. Энэ онолыг амьдралаас гарган авсан тул өргөн дэлгэрчээ. Гарднерийн (1983) ООО гарч ирснээр өмнө нь оюун ухааны чадавхыг зөвхөн “хэл ярианы”, “тооны” гэж ангилан үзэж, үүндээ тохируулан гаргаж ирсэн оюуны чадавхын сорилт, оюуны чадавхын тухай ойлголтууд нь түүх болон үлдлээ. Оюуны чадавхын талаар шинэ хэмжигдэхүүн бий болгосон Гарднер хүнд найман төрлийн оюуны чадавх байдаг гэж үзжээ. Эдгээр нь хоорондоо нэлээд олон янзаар холбогддог хамтын ажиллагаатай. Хувь хүний оюун ухааны чадавхын нэг хэсэг нь тухайн хүний өсч хөгжих үетэй холбоотойгоор илэрч болдог. ООО – оороо боловсролд шинийг санаачлан гаргаж ирсэн Гарднер, хөгжлийн сэтгэл зүй болон уураг тархины судалгаа, хөгжих үйл явцыг судалсны үр дүнд дараах найман төрлийн оюуны чадавхын тоо нэмэгдэж болохыг онцолжээ. Тэрээр оюуны чадавх бол асуудал шийдвэрлэх, бүтээх зэрэгт хүн бүхний ашиглаж болох зүйл гэж үзсэн бөгөөд үүнийг: Хэл, Логик- математик, Орон зайн, Хөгжмийн, Бие махбодийн- кинетик, Нийгмийн, Дотоод сэтгэлийн болон Байгалийн гэж ангилжээ.
Оюуны чадавхыг зөвхөн энэ хүрээнд нь хязгаарлахгүй байхыг анхааруулсан Гарднер өөрийгөө хүний авьяас чадварыг өмнө нь хэмжиж байснаас илүүгээр гаргаж чадсан гэж үздэг юм. Тэрээр оюуны чадавхыг хязгаартайгаар шалгадаг олон тестийн эсрэг хүний мөн чанарт тулгуурлан эдгээр чадавхуудыг ч задалж болдгийг тогтоожээ. Жишээ нь хөгжмийн чадавхын дотор хөгжим тоглох, дуу дуулах, хөгжмийн сонсгол зэрэг олон чадвар багтаж болдог. Нөгөө талаас нь үзвэл оюун ухааны чадавхын янз бүрийн төрөл нь нэг нэгээсээ огт өөр эсвэл онцгой шинж чанартай цогц зүйл биш. Жишээ нь нэг хөл бөмбөгчин өөрийнхөө бие махбодийн чадвараа бөмбөгний хойноос гүйх, авах, өшиглөх үедээ; орон зайн чадавхаараа нөхцөл байдлыг шинжих, нөгөө тоглогчийн байрлалыг тогтоох үедээ; хэл яриа, нийгмийн чадавхаа тоглоомын дүрмийг сурах, багийн нөхөдтэйгээ маргалдах үедээ; дотоод чадавхаа өөрийгөө цэгнэх үедээ ашигладаг. Мөн зөвхөн нэг төрлийн чадавхаар өөрийгөө хэмждэг үе аль хэдийнээ өнгөрчээ. Сурч боловсрох үр нөлөө, орчныг олон талт оюун ухааны чадварт тохируулан бий болгоход илүү их үр дүнтэйгээр өсч нэмэгддэг. Хувь хүн бүр өөрийн давамгай “оюуны чадавхаа” ашиглан бусад чадавхуудаас шалтгаалдаг чадварыг эзэмших, давамгай чадвараа илрүүлэн, баяжуулснаар боловсрол, амжилт, бүтээлч байдал, нээлт ололтыг хийж чадах бөгөөд хүсвэл өөрийн сул чадавхаа ч маш сайн сургалтын үр дүнд хөгжүүлж болдог байна. Өнөө үед сэтгэл судлал, боловсролын салбар улам хөгжихийн зэрэгцээ хувь хүн юу хийж чаддагийг бус харин юуг хийж чадахыг судлах хэрэгтэй юм. Бид дараах хэсэгтээ янз бүрийн оюуны чадавхын өвөрмөц шинж болон үүнээс үүдэн гардаг зан чанарт тулгуурласан мэргэжлийг тодорхойлон, тухайн чадварыг янз бүрийн орчинд хялбархан хэрэгжүүлж болох аргыг дурдаж байна.1. Хэл ярианы чадавх.Хүн төрснөөс эхлэн сурсан хэл яриагаа ашиглах чадвар нь янз бүрийн соёл иргэншил, нөхцөл байдлын дунд ялгаатай байдаг. Жишээлбэл зарим хүн хэлийг зөвхөн бусадтай харилцахын тулд ашиглаж байхад зарим нь маш олон хэл мэддэг, харилцааны чадвартай байх жишээтэй. Эрдэмтэд олон жилийн турш хэл яриа болон тархины хоорондох холбоог судалж үзжээ.
1. Хэл ярианы чадвартай хүн бусадтай харилцах харилцаа, холбоондоо хэлийг чадварлаг хэрэглэдэг болох нь нотлогджээ. Энэ чадавх нь ярих тайлбарлах ойлгуулах,ухуулах зэрэг ажил мэргэжилд (ихэнхдээ илтгэгч, уран уншигч, улстөрч гэх мэт) илэрдэг. Хэл ярианы чадавхыг хөгжүүлэхийн тулд суралцах орчинд ном сонин унших, бичих, ярих, илтгэл тавих, сонсох, чанга дуугаар унших, жүжиг тоглох зэргийг хийх хэрэгтэй.
2. Логик- математикийн чадавх.Хувь хүний логик сэтгэхүйн чадварлаг байдал нь, асуудлыг шинжлэх ухааны аргаар шийдэх, ухагдахуунуудын хоорондох уялдаа холбоог олох, ялган салгах, ангилах, ерөнхийлөх, математикийн ямар нэг томьёог батлах, тооцоолох, адилтгах зэрэг чанаруудаар илэрдэг. Логик- математикийн чадавх нь хүчтэй хөгжсөн хүмүүс бол математикчид, эрдэмтэд, нягтлан бодогчид, статистикчид, компьютерийн программистууд гэж хэлж болно. Энэ чадавхыг хөгжүүлэхийн тулд бодлого бодох, геометр судлах, хэмжих, ангилах, хуваах, сэтгэхүйн тоглоом, туршилт хийх, ямар нэг зүйл бүтээх зэрэг дасгалыг хийх хэрэгтэй.
3. Орон зайн чадавх.Энэхүү чадвар нь гурван хэмжээст дүрсийн хэлбэр байдлыг хэр их төсөөлж чаддагтай холбоотой. Энэ төрлийн оюуны чадавх нь биетийг хараагүй боловч сэтгэлдээ амилуулж, онцлог талуудыг нь ялгаж чаддаг байхыг хэлнэ. Энэ чадавх нь харах чадвар болон биет, огторгуйд байгаа дүрсийн хэлбэр, графикийг үзүүлэх, зурах будах, хэлбэр үүсгэх зэрэг чанарыг агуулдаг. Анчин, мөрч, зөвлөгч, уран барималч, засал чимэглэлчин, зураач, сийлбэрчин зэрэг хүмүүс бол энэ чадвар нь хөгжсөн хэрэг юм. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд зураг, график, фото зураг унших, биет адилтгал бүтээх, гурван хэмжээст туршилт, будах, эвлүүлэх, өгүүллэгийг зургаар илэрхийлэх, загвар зохиох, өнгө будаг, дүрс ашиглах зэрэг арга дасгалыг хийж болно.
4. Хөгжмийн – хэмнэлтийн чадавх.Хөгжмийн чадавхын тухай бодоход дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс санаанд ордог. Эдгээр хүмүүст хэмнэл, хөг аялгуу, жүжиглэх мэдрэмж байдаг. Хөгжмийн зэмсгээр тоглох, дуулж байгаа дуугаа шинээр зохиох зэрэг чадвартай. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс ихэвчлэн хөгжмийн зэмсэг, найрал дуу, найрал хөгжим зэргийг сонирхдог. Хөгжмийн чадварыг хөгжүүлэхийн тулд дуу дуулах, хэмнэл олох, аялах, хөг олох, фон хөгжим тоглох, хөгжмийн зэмсэг тоглох зэргээр хичээллэх хэрэгтэй.
5. Бие махбодийн чадавх.Энэ нь хувь хүн өөрийн бие, үйл хөдлөлөө ашиглах байдал буюу биеийн хэлийг хэр эзэмшсэнийг нь харуулдаг. Биеийн чадвар сайтай хүмүүс спортын дасгал хөдөлгөөн, тогтмол хэмнэлттэй тоглоомыг хялбархан сурдаг.Ийм чадвартай хүмүүсийн биеийн тэнцвэр, зайн баримжаа, хурд, туршлага, уян хатан байдал нь анхаарал татдаг. Бүжигчид, уран нугарагчид, тамирчид, үггүй жүжиглэгчид, мэс засалчид, техникчид, уран барималчдыг нэрлэж болно. Биеийн чадварыг хөгжүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн, биеийн хэлийг ашиглах, тустай зүйлсийг олох, гардан хийх туршилт зэргийг ашиглана.
6. Нийгмийн харилцааны чадавх.Энэ чадавхын дотор хүмүүстэй харилцаа тогтоох, бусдыг ойлгох, зан аашийг нь мэдэх зэрэг чадвар багтдаг. Бид энэхүү чадавхынхаа тусламжтайгаар л хэсэг бүлэг болдог билээ. Улстөрчид, лидерүүд, сэтгэл зүйчид, багш нар, жүжигчид, аялал жуулчлалын ажилтан нар бүгд л энэ чадавхаа сайн ашигладаг хүмүүс юм. Нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд бүлгээр ажиллах, багаар суралцах, мэтгэлцэх, клуб байгуулах, жүжиг тоглох зэрэг нь хэрэгтэй.
7. Дотоод сэтгэлийн чадавх.Энэ чадвар нь хувь хүн “өөрийгөө” мэдрэх, ойлгохтой холбоотой чадвар юм. Бид хэн болохоо, юунаас болоод юу мэдэрч байгаагаа бодож байгаа маань үүнтэй холбоотой. Энэ чадвар нь сайн хөгжсөн хүмүүс өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх, сахилга баттай байх, хувийн бэрхшээлээ давж гарах гэх мэт туршлагатай байдаг. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд хувийн төслийг хэрэгжүүлэх, ажлынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлах, өөрийгөө таньж мэдэх зэрэг арга хэрэглэж болно.
8. Байгалийн чадавх.Гарднер олон талт оюуны чадавхынхаа хамгийн сүүлд (1995 онд) олж нээсэн ойлголт юм. Төрөлхийн энэ чадвар нь нэг хэсгийн эсвэл бүхэл дэлхийг хамарсан өөрчлөлтийг тайлбарлах, ан амьтан, байгалийн жам ёсыг дурайн авиа ашиглан судлах, гэрэл зураг авах зэргийг агуулдаг. Анчин, ургамал судлаач, анатомич зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Энэ чадавхыг нээн илрүүлэх, хөгжүүлэхийн тулд эргэн тойрныг төлөвлөгөөтэй судлах, сургуулийн хашаан дахь цэцэрлэгийг тохижуулах, амьтан тэжээх, хичээл дээр дуран авай хэрэглэх, байгалийн зураг зурах, зураг авах, каталог хийх зэрэг олон арга байж болно.
Эцэст нь:Хувь хүн бүрийн онцгой чанар нь оюун ухааны чадвар биш бөгөөд ийм болгохын тулд байнгын шинж чанартай байх, соёл иргэншилийн ойлголтонд хүндтэй байр суурийг эзлэх, цаашид үр дүнтэй байх, асуудлыг шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Оюуны чадавх нь зөвхөн хоёрхон зүйлээр илэрдэг биш бөгөөд дуу хөгжим, биеийн тамир, бүжиг, харилцаа, байгаль, зургаар өөрийгөө дүрслэх зэрэг нь бүгд үүнийг илтгэдэг. Дээр дурдсан 8 төрлийн чадавхыг хөгжүүлэхийн тулд ангид ямар ямар арга барил хэрэглэж болохыг ч танилцууллаа. Гэвч сурган хүмүүжүүлэгч бид үүнийг хийхийн өмнө өөр дээрээ туршиж үзэн туршлага хуримтлуулан өөрсдийгөө хөгжүүлсний дараа нөлөөг нь харж хангалттай болон хангалтгүй талаас нь мэдэж авах хэрэгтэй. Оюуны чадавхыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсООО нь шинэ сурах ба сургах арга барилыг хөгжүүлэх эхлэл болж байна. Гарднерийн үзэж байгаагаар энэ чадавхад биологийн болон соёл иргэншлийн нөлөө ч их хамаатай ажээ. Үүнээс үүдэн оюуны чадавхыг хөгжүүлэхээс гадна сөрөг дагавар үзүүлдэг хүчин зүйлс ч байдгийг доор дурдлаа.
Эх сурвалжид хүрэх боломж: Жишээ нь ядуу айлын хүүхэд хөгжмийн чадавхаа хөгжүүлэхийн тулд хийл, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсэг авч чадахгүй тул энэ чадвар хөгжих нь бэрхшээлтэй.
Түүх, соёлын хүчин зүйлс: Манай улс шиг гэр бүл, сургуульд нь математик болон ерөнхий боловсролын хичээлийг нь чухалчлан үздэг бол зөвхөн логик- математикийн чадавх нь хөгжих орчин байна гэсэн үг.
Газарзүйн хүчин зүйлс: Хөдөө өссөн хүүхдийн орон зайн чадавх хөгжил нь хотод байшинд өссөн хүүхдийг бодвол илүү байдаг.
Гэр бүлийн хүчин зүйлс: Зураач болохыг мөрөөддөг хүүхдийн гэр бүлийнхэн нь түүнийг өмгөөлөгч болгохыг хүсдэг бол тэд тэр хүүхдийн зөвхөн хэл ярианы чадавхыг л дэмждэг.
Нөхцөл байдлын хүчин зүйлс: Олон хүүхэдтэй айлд төрж өссөн “яриа хөөрөөтэй” нэг нь мөн айлын “дуугүй” нэгнийг бодвол нийгмийн харилцааны чадавх нь илүү хурдан хөгждөг.
http://www.shineyortonts.mn/

Амьдралын хуудас

Хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих байсан бэ? Түүхэн номын дунд уу эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу?
Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу эсвэл хэчнээн гярхай хүн байлаа ч олж үзэхээргүй газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу, эсвэл хаа нэгтээ гаргаад, тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад сэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал нь унших уу, эсвэл тэр дороо хаагаад орхих уу? Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр “Амьдралын анхны” гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал хэр санагдах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн сонирхолтой мөчийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчдад хандан юу хэлэх вэ? Номыг агуулгаар нь бус зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хэчнээн их сэтгэлээр унах болоо? Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү? Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед нь анхаарч болох уу? Таны амьдрал нэг бүтээл байсан бол та аль бүлэгт нь илүү дурлах байсан бэ? Аль хуудсыг нь урж хаях, аль мөрийг нь ахин дахин уншиж, доогуур нь зурж, аль өгүүлбэрийг нь дахин амьдруулахыг хүсэх байсан болоо? Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол танд таалагдах байсан уу? Хоёр дахь, гурав дахь хэвлэл гээд ар араас нь хэвлэх байсан уу? Эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу? Амьдралын номныхоо хавтсыг чухалчлан үзэх үү? Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу? Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу? Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ? Номны тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу, эсвэл инээж буй, бодолхийлж буй, уйлж буй, бөгтийгөөд алхалж буй хөрөг зураг тань байх уу? Та номдоо ямар нэр өгөх вэ? “Миний ажил үйлс”, “Дурсамж”, “Миний сайн тал”, “Миний алдаа”, “Амьдрал ямар богино юм бэ?”, “Хайр дурлал, үзэн ядалт” гэсэн нэртэй байх уу?Хамгийн гол нь таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ? Та юуг голчлон бичиж, юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан бэ? Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ? Хамгийн сайхан хэсэг нь юу байх вэ? Эхлэл, өрнөл, төгсгөл, бүгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу? Ямар аргаар, ямар үгээр зохиолоо бичих вэ? Аль эсвэл бүх намтраа энгийн үгээр бичих байсан уу?Таны амьдрал ном байсан бол танд таалагдах уу? Таны хамгийн чухал ном байх байсан уу? Ярих, бичих, мөрөөдөхдөө тэмдэглэж авах байсан уу? Аль эсвэл анзааралгүй өнгөрч, үгүйсгэж, ичих байсан уу амьдралаасаа? Амьдрал тань ном байсан бол та амьдралдаа нэгтгэн дүгнэх байсан уу, эсвэл дугаар үл мэдэгдэх цуврал номын нэг байх байсан уу? Хэрэв таны амьдрал ном байсан бол ...
Шинэ ертөнц сэтгүүлээс

Thursday, March 20, 2008

Ном унших миний арга барил

УИХ-н гишүүн Р. Амаржаргалын туршлагаас орууллаа. Мэдэхэд илүүдэхгүй юм байна.
Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн.Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулyсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Хамгийн түрүүнд уншиж байгаа номоо ангилж эхэлсэн.

• УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА НОМНУУД

• УНШИХ ЁСТОЙ НОМНУУД гэж.

Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү. Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог. Нөгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ.Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн түрүүнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бөгөөд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагүй номыг бараг уншихгүй дээ. Тухайн салбарт миний мэдэхгүй, сонсоогүй зүйлийг хэлээд байх хүн ховор л доо. Номны гарчигаас харахад ерөнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зүйл байвал номныхоо аннотацийг харна. Мөн сүүлийн үеийн номнуудын өвөр талд нь бусад хүмүүс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул түүнийг нэг гүйлгэхэд зүгээр. Бас хавчуулсан ном зүйг ч харна.Би сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ.Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон.Зарим хүмүүс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сүрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин үүнд нэг их ач холбогдол өгдөггүй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерөнхий логик, үндэслэл зэрэг нь илүү чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хөтлөөд байх албагүй. Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа үедээ номынхоо данныг зайлшгүй хөтлөх хэрэгтэй л дээ.Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм.Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг.

Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.
Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.
Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг.
Сүүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа.Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр үр дүнтэйг хэлнэ.Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг.Хүн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм.Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм.

Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл. Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно.
Хүн ухаан хүрч, итгэж чадаж байгаа бүхэндээ

Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө зодуулсанд тооц,
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй,
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна,

Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц,
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг,
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна,
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол Хоцорч л таарна,

Таныг өргөхийн тулд ухаан санаа тань Өндөрт хөөрөн нисэх ёстой,
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй,
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй,
Аль хурдан нь ч ялдаггүй,
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...

Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх

1.Хүмүүст нөлөөлөх гэж хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө "Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?" гэж асуу.

2. Бусадтай харьцахдаа "хүн байх" гэсэн зарчмыг хэрэгжүүл. "Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?" гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: "Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ."

4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өннгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, өөртэйгээ зөвлө.

Ялагдлаа ялалт болгон хувиргах таван үндсэн зарчим

1. Амжилтанд хүрэхийн тулд алдаагаа судал. Алдсан үедээ үүнээсээ сургамж ав, тэгээд дараагийн удаад ял.
2. Өөрийгөө бүтээлч байдлаар шүүмжлэх зүрх зоригтой бай. Алдаа сул талуудаа судлан тодорхойлж , засаж залруул. Энэ нь таныг мэргэжлийн түвшинд хүргэх болно.
3. Хувь заяаагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл, асуудал бүхэнд алдаагаа ол, юун дээр алдсанаа мэдэж бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн хэзээ ч юунд ч хүрч байгаагүйг бүү мартаарай.
4. Оролдлоготой байхын зэрэгцээ туршилт хийдэг бай. Гол зорилгоосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битгий хана мөргөөд бай. Шинэ аргуудыг туршаад үз. Туршилт хий.
5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтай гэдгийг бүү март. Түүнийг нь ол. Сайн талыг нь олж харвал зориг чинь мохохгүй. Ялагдал гэдэг бол бодол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм.

Гуч хоногийн хөгжлийн төлөвлөгөө
Өнөөдрөөс эхлээд........нийг хүртэл хийх зүйл


Энэ зуршлаасаа салах /саналууд/
a) Ажлаа хойш тавих
b) Өөдрөг биш хүмүүстэй ярилцах
c) Өдөрт нэг цагаас илүү телевиз үзэх
d) Хов жив хөөцөлдөх

Энэ зуршлуудыг хэвшүүлэх/саналууд/
a) Өглөө бүр гадаад төрх байдалдаа санаа тавих цаг гаргах
b) Дараагийн өдөр хийх зүйлээ өмнөх орой нь төлөвлөх
c) Боломж гарах бүрт хүмүүсийг сайшаах

Гэр бүлдээ зориулж ашиг тустай зүйл хийх/ саналууд/
a) Өнөөг хүртэл хайхарч байгаагүй, гэр бүлийн хүнийхээ хийдэг зүйлсийг магтах
b) Долоо хоногт нэг удаа гэрийнхэнтэйгээ онцгой ямар нэгэн зүйл хийх
c) Өдөрт нэг цагийг тэр чигээр нь гэрийнхэндээ зориулах

Оюунаа дараах чиглэлүүдэд хөгжүүлэх /саналууд/
a) Долоо хоногт нэг хоёр цагийг мэргэжлийн сэтгүүл уншихад зориулах
b) Өөрийгөө хөгжүүлэх номуудыг унших
c) Шинэ найзтай болох
d) Өдөрт хагас цагийг чимээгүй нам тайван орчинд, саад болох зүйлгүйгээр бодож сэтгэхэд зориулах

1. Юу хүсч байгаагаа тодорхой мэддэг бай. Урт хугацааны зорилгоо тодорхойл. Арван жилийн дараа ямар байхаа нүдэндээ харагдтал төсөөл.
2. Нэг жилийн төлөвлөгөө хийгээд түүнийгээ бич. Амьдрал тань аз нь мэдэг гээд орхиж болохооргүй чухал шүү дээ. Ажилдаа, гэртээ, орчиндоо хийх гэж хүсч байгаа бүхнээ эхлээд цаасан дээр буулга.
3. Хүсэл мөрөөдөлдөө сэтгэл санаагаа төвлөрүүл. Илүү их эрч хүч олж авахын тулд зорилгуудаа тодорхойл. Та зорилгуудаа тодорхойлсон үедээ амьдралаас жинхэнэ таашаал авч эхлэх болно.
4. Гол зорилгууд тань таныг чиглүүлэг. Зорилгодоо төвлөрвөл, түүнд хүрэхийн тулд дандаа зөв шийдвэр гаргаж байгаагаа та харах болно.
5. Зорилгодоо алхам алхмаар ойрт. Хийдэг ажил бүхнээ ач холбогдолгүй жижиг зүйл мэт харагдаж байгаа ч гэсэн тус тусдаа зорилго руу тань чиглэсэн нэг алхам гэж бод.
6. Өдөр тутмын төлөвлөгөө боловсруул. Өдөр тутмын зорилгууд үр дүнд заавал хүргэдэг.
7. Өөөр хувилбаруудыг хэрэглэ. Өөр хувилбар гэдэг бол зорилгодоо өөр замаар хүрэх гэсэн үг бөгөөд энэ нхэзээ ч зорилгоосоо няцах гэсэн утгыг илэрхийлэхгүй.
8. Өөртөө хөрөнгө оруулалт хий. Оюунаа тэлэх , хүч чадлаа, үр өгөөжөө өсгөх зүйлсийг худалдаж ав. Боловсролдоо хөрөнгө оруулалт хий. Санаа өдөөгчдөд хөрөнгө оруулалт хий.