Saturday, March 15, 2008

ШОУЧИН (эрэгцүүлэл)

Түмэн олноо “өр”-нөөс нь салгаж
Түрийвчээ зузаалсан баатар эр
Төрийн тамга өвөртлөн түмнээ умартсан
Төрийн тэргүүн нь шоучин
Ноёдын эгнээнд орох гэж
Намаа хахиулддаг баатар эр
Төрийн сэнтийд залрах гэж түмнээ хулхидсан
Төрийн түшээ нь шоучин
Төрийн албыг бизнес болгож
Төсвийн мөнгөөр зугаалах дуртай эр
Төсөл, хөтөлбөрөөр түрийвчээ зузаатгасан
Төрийн сайд нь шоучин
Амин хувийн ажлаа амжуулах гэж
Амьгүй албатын суудалд залрах эр
Төрийн төлөө “огтоно мэт зүтгэх”
Төрийн албан хаагч нь шоучин
За тэгээд:Оюутан сурагчид нь шоучин
Олз хайсан наймаачид нь шоучин
Орхимжоо нөмөрсөн ламтан нь шоучин
Орц, хаалганы жижүүр нь хүртэл шоучин
Тангараг өргөсөн эмч нь шоучин
Тахимаа өгсөн бөх нь шоучин
Тайзаа эзэгнэсэн жүжигчид нь шоучин
Талбайд ажиллах барилгачид нь шоучин
Найр хэссэн малчид нь шоучин
Наргих дуртай нийслэлчүүд нь шоучин
Намд харьяалагдах гишүүд нь шоучин
Намайг ятгах сүлжээчид ч шоучин
Төрөлх нутаг минь хужаагаар дүүрлээ
Телевиз радио нь хангу шоугаар дүүрлээ
Театрын тайз нь шоу тоглолтоор дүүрлээ
Төрийн сонгууль нь шоу амлалтаар дүүрлээ
Алт эрдэнсийн сан нь харийнхны гарт орлоо
Ард түмний минь санал шоучдын гарт орлоо
Ахуй төр минь авилгалчдын гарт орлоо
Алд бие минь шоучдын хүрээлэлд орлоо
Түмэн олон нь шоучдад хууртна
Төрдөө итгэж улам ядуурна
Төрөлх нутаг маань шоучдад дарагдна
Төр улс маань шоучдын орон болоо юу.
Дэбэ (2005.10.28)

No comments:

Post a Comment