Thursday, March 20, 2008

Хүн ухаан хүрч, итгэж чадаж байгаа бүхэндээ

Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө зодуулсанд тооц,
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй,
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна,

Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц,
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг,
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна,
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол Хоцорч л таарна,

Таныг өргөхийн тулд ухаан санаа тань Өндөрт хөөрөн нисэх ёстой,
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй,
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй,
Аль хурдан нь ч ялдаггүй,
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...

Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх

1.Хүмүүст нөлөөлөх гэж хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө "Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?" гэж асуу.

2. Бусадтай харьцахдаа "хүн байх" гэсэн зарчмыг хэрэгжүүл. "Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?" гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.

3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: "Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ."

4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өннгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, өөртэйгээ зөвлө.

Ялагдлаа ялалт болгон хувиргах таван үндсэн зарчим

1. Амжилтанд хүрэхийн тулд алдаагаа судал. Алдсан үедээ үүнээсээ сургамж ав, тэгээд дараагийн удаад ял.
2. Өөрийгөө бүтээлч байдлаар шүүмжлэх зүрх зоригтой бай. Алдаа сул талуудаа судлан тодорхойлж , засаж залруул. Энэ нь таныг мэргэжлийн түвшинд хүргэх болно.
3. Хувь заяаагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл, асуудал бүхэнд алдаагаа ол, юун дээр алдсанаа мэдэж бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн хэзээ ч юунд ч хүрч байгаагүйг бүү мартаарай.
4. Оролдлоготой байхын зэрэгцээ туршилт хийдэг бай. Гол зорилгоосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битгий хана мөргөөд бай. Шинэ аргуудыг туршаад үз. Туршилт хий.
5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтай гэдгийг бүү март. Түүнийг нь ол. Сайн талыг нь олж харвал зориг чинь мохохгүй. Ялагдал гэдэг бол бодол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм.

Гуч хоногийн хөгжлийн төлөвлөгөө
Өнөөдрөөс эхлээд........нийг хүртэл хийх зүйл


Энэ зуршлаасаа салах /саналууд/
a) Ажлаа хойш тавих
b) Өөдрөг биш хүмүүстэй ярилцах
c) Өдөрт нэг цагаас илүү телевиз үзэх
d) Хов жив хөөцөлдөх

Энэ зуршлуудыг хэвшүүлэх/саналууд/
a) Өглөө бүр гадаад төрх байдалдаа санаа тавих цаг гаргах
b) Дараагийн өдөр хийх зүйлээ өмнөх орой нь төлөвлөх
c) Боломж гарах бүрт хүмүүсийг сайшаах

Гэр бүлдээ зориулж ашиг тустай зүйл хийх/ саналууд/
a) Өнөөг хүртэл хайхарч байгаагүй, гэр бүлийн хүнийхээ хийдэг зүйлсийг магтах
b) Долоо хоногт нэг удаа гэрийнхэнтэйгээ онцгой ямар нэгэн зүйл хийх
c) Өдөрт нэг цагийг тэр чигээр нь гэрийнхэндээ зориулах

Оюунаа дараах чиглэлүүдэд хөгжүүлэх /саналууд/
a) Долоо хоногт нэг хоёр цагийг мэргэжлийн сэтгүүл уншихад зориулах
b) Өөрийгөө хөгжүүлэх номуудыг унших
c) Шинэ найзтай болох
d) Өдөрт хагас цагийг чимээгүй нам тайван орчинд, саад болох зүйлгүйгээр бодож сэтгэхэд зориулах

1. Юу хүсч байгаагаа тодорхой мэддэг бай. Урт хугацааны зорилгоо тодорхойл. Арван жилийн дараа ямар байхаа нүдэндээ харагдтал төсөөл.
2. Нэг жилийн төлөвлөгөө хийгээд түүнийгээ бич. Амьдрал тань аз нь мэдэг гээд орхиж болохооргүй чухал шүү дээ. Ажилдаа, гэртээ, орчиндоо хийх гэж хүсч байгаа бүхнээ эхлээд цаасан дээр буулга.
3. Хүсэл мөрөөдөлдөө сэтгэл санаагаа төвлөрүүл. Илүү их эрч хүч олж авахын тулд зорилгуудаа тодорхойл. Та зорилгуудаа тодорхойлсон үедээ амьдралаас жинхэнэ таашаал авч эхлэх болно.
4. Гол зорилгууд тань таныг чиглүүлэг. Зорилгодоо төвлөрвөл, түүнд хүрэхийн тулд дандаа зөв шийдвэр гаргаж байгаагаа та харах болно.
5. Зорилгодоо алхам алхмаар ойрт. Хийдэг ажил бүхнээ ач холбогдолгүй жижиг зүйл мэт харагдаж байгаа ч гэсэн тус тусдаа зорилго руу тань чиглэсэн нэг алхам гэж бод.
6. Өдөр тутмын төлөвлөгөө боловсруул. Өдөр тутмын зорилгууд үр дүнд заавал хүргэдэг.
7. Өөөр хувилбаруудыг хэрэглэ. Өөр хувилбар гэдэг бол зорилгодоо өөр замаар хүрэх гэсэн үг бөгөөд энэ нхэзээ ч зорилгоосоо няцах гэсэн утгыг илэрхийлэхгүй.
8. Өөртөө хөрөнгө оруулалт хий. Оюунаа тэлэх , хүч чадлаа, үр өгөөжөө өсгөх зүйлсийг худалдаж ав. Боловсролдоо хөрөнгө оруулалт хий. Санаа өдөөгчдөд хөрөнгө оруулалт хий.

No comments:

Post a Comment