Friday, July 4, 2008

Ухаалаг эмэгтэйн гарт ертөнц бүхлээрээ байдаг


Ухаалаг эмэгтэйн гарт ертөнц бүхлээрээ байдаг. gene. Uunii tuluu!!

Бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэж зүгээр ч нэг санамсаргүй хэлчихсэн үг биш. Эмэгтэй хүн ухаалаг, мэдрэмжтэй байж, бүсгүй хүн гэдгээ мэдэрч, мэдрүүлж, нөхрөө зөв залж чадвал таны гарт бүх ертөнц тэр чигээрээ багтаж байдаг юм шүү. Үүний тулд амьдрал эмэгтэй хүнээс нарийн мэдрэмж хийгээд ухааныг шаарддаг.

Тэгвэл ухаалаг эмэгтэй гэж хэн бэ?
Мэдээж үүнийг ганцхан тодорхойлолтоор, цөөн өгүүлбэрээр дүгнэж хэлэх аргагүй. Юуны өмнө та өөрийгөө хүндэлж чаддаг байж түүнээр хүндлүүлнэ. Энэ л та хоёрын харьцаан дахь хамгийн үнэтэй, хамгийн чухал зүйл.

1. Ямагт өөрийгөө ажигла, судал, тэгээд хайрла. Өөрийнхөө бүхий л хүслийг таньж мэд.

2. “Чи надаас уйдаа юу?” гэж байнга шалгаахаа боль. Үнэхээр уйдчихаж мэдэх юм шүү.

3. Чамгүйгээр уйдаад хэцүү байна зэрэг үгсийг аль болох цөөн хэлэх. Уйд автсан бүсгүй бусдын сонирхлыг татдаггүй.

4. Дурламтгай эр хүн хувирамтгай байдаг гэдгийг санаж яв. Насан туршийнхаа амьдралын найдвартай түшиг болох хүнээ амьдралыг тань найдвартайгаар үрэх хүнээс ялгаж сур.

5. Түүнтэйгээ хамт танд сайн сайхнаасаа илүүтэйгээр зовлонтой, яршигтай, төвөгтэй мэт байдаг бол бушуухан хоёр тийшээ болсон нь дээр. Хэрэв таныг доромжилбол, таны өөрийгөө үнэлэх үнэлэх үнэлэмж, хүсэл эрмэлзлэл зэргийг гутааж байгаа бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр харилцаагаа таслах нь зүйтэй.

6. Хос тань танд ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж баярлуулахыг чармайхаа больсон төдийгүй өнгөрснөө дурсах нь одоогийн тань амьдралаас хамаагүй дээр санагдаж байгаа бол мөн л зам замаа хөөсөн нь зөвдөх юм шүү.

7. Сэжигч, хардамтгай зангаа боль. Түүнийг таниас залхааж, холдуулна уу гэхээс өөдтэйг дагуулахгүй зан. Өдөр бүр түүний хаагуур юу хийж явсныг шалгааж, тогтоох гэж өөрийгөө бүү зовоо. Ямар нэг зүйлээр илэрхий дутагдсан хүнд л хардах сэтгэл төрдөг. Иймд өөрөө өөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй.

8. Эр хүн өөрийн бүхий л чөлөөт цагаа зөвхөн өөрт чинь зориулах албагүйг анхаарахад илүүдэхгүй л болов уу. Тэр таны өмч биш гэдгийг бүү март. Түүндээ та сэтгэлээ л өгсөн.

9. Түүнийхээ хүсээгүй зүйлийг хийлгэх гэж бүү оролд. Эцэстээ та өөрөө л зовно.

10. Сайн юманд хүргэхгүй нь илэрхий байгаа тохиолдолд шинэ танилтай болохоос зайлсхий. Юуны өмнө, Дон Жуанууд, архинд донтсон хийгээд эхнэртэй, өөрийг чинь атгандаа оруулах хүсэлтэй эрчүүдээс холхон байсан нь дээр.

11. Жинхэнэ эр хүн өөрөөс чинь хэзээ ч авралыг эрэхгүй. Тэдэнд таниар анагаалгах сэтгэлийн шарх байдаггүй.

12. Сэтгэлээ, дур хүслээ нуудаггүй эрчүүд хэзээд сонирхол татсан хэвээр байдаг.

13. Хайр сэтгэл, сэтгэлийн зовлон гэдэг хоёр зүйлийг тэс өөр зүйлүүд гэдгийг тунгаа.

Эцэст нь хэлэхэд, ухаалаг эмэгтэй юуны өмнө эрчүүдийн сэтгэл зүйг судалж эхэлдэг ч удтал онолдоод байлгүй практикт шилжихээ мартав. Эр эм хоёрын харьцааны хувь заяа ухаалаг бүсгүй, таны гарт байдаг гэдгийг эргэн сануулахад илүүцгүй биз ээ