Monday, September 15, 2008

My Birthday



9 сарын 5. Энэ өдөр би орчлон ертөнц дээр хүмүүн болж мэндэлсэн өдөр минь билээ. Хүн болгох хувь заяаг минь хайрласан аав ээждээ хамгаас их баярлаж байна.
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Хань, хүү, Ээжтэйгээ утсаар ярилаа. Сайхан байлаа.

Ц.Хулан : Аавдаа

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа.

Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.

Д.Төрбат: Ижий шүлэг

Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хүйг тас хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Над руу , ургаж эхэлсэн

Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг

Хөх тогорууд шиг цуваа толгод
Хаврын хаварт л намайг харуулдан
Нисчихийг дөхдөг
Эрлийн үзүүр шиг нутгийн тэнгэр
Эжийтэй минь хамт
Торойж тосдог.
Буцах цагаар үдүүлэн намайг мордоход
Будант тал, хурдлах морьдын тоос
Холд одогч бивээр яг л энэ хэвээр
Хойтон жилийг хүртэл
Эжийгийнхээ нүдэнд
Мэлмэрч үлддэг.


Найз нартаа баярласан shuu. Сайхан хөгжилтэй party bolson.